АЛБАН БАЙГУУЛЛАГЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ОНОШИЛГОО ТОГТМОЛ ХИЙЖ БАЙНА Манай баг хамт олон нь албан байгууллагын ажилчдын эрүүл мэндийн нэгдсэн үзлэг, оношилгоо, шинжилгээг Таны цаг завыг хэмнэсэн туршлагатай зохион байгуулагч менежерүүд, бүртгэлийн ажилчид, чадварлаг сувилагч нар, мэргэжлийн лаборантууд, мэргэжлийн эмч нараар удирдуулан өндөр зохион байгуулалтын дор хийж гүйцэтгэдэг. Бид танай байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг Байгууллага дээр нь очиж авах мөн Хөдөө орон нутгаар багаараа очиж ажиллах болон Эмнэлэгээр ирж үйлчлүүлэх гэсэн сонголтуудыг мөн санал болгож байгаагаараа давуу талтай юм. Таны өгсөн шинжилгээний сорьц нь зөвхөн таны мэдээллийг агуулсан тусгай БАРКОД-той байх тул бусад хүнтэй солигдох, хариу буруу гарах эрсдэлгүй байх болно. Мөн манай лаборатори олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэвшилтэт техник төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон ба тус төхөөрөмжүүдэд ажиллах мэргэжилтнүүд нь өндөр мэдлэгтэй, туршлагатай, залуус байгаа тул шинжилгээний хариу илүү баталгаатай байна. Лаборатори маань олон улсын жишигт нийцсэн стандарт тохижилттой, эмч, мэргэжилтнүүд, сургагч багш нар хяналт тавин баталгаажуулан зөвлөгөө өгдөг гэдгээрээ маш том давуу талтай. ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, АЖИЛЧДЫН АЖЛЫН БАЙРНЫ ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН “ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГООНЫ БАГЦ” ЖАГСААЛТЫГ УЯН ХАТАН ҮНИЙН НӨХЦӨЛТЭЙГӨӨР ГАРГАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.Холбоо барих утас: 8889 8553, 7505 3333 Хүндэт үйлчлүүлэгч байгууллагууд