2015

Арван нэгдүгээр сард 5 ажилтантайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглан ард иргэдэд эрүүл мэнд, аз жаргалыг бэлэглэх зорилготойоор үүсгэн байгуулагдсан.

2016

Шинжилгээний төрлөө нэмж, үйлчлүүлэгчид хүрч ажиллах зорилтын хүрээнд 3 салбар эмнэлзүйн лаборатори нээж, салбартаа мэргэшсэн мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэн ажилласан.

2017

Манай компани нь үйл ажиллагааны чиглэлээ нэмж эмнэлзүйн лабораториос гадна “Ай Ти Мед” дотрын өвчний үүдэн эмнэлэг болон дүрс оношилгооны төвийг нээж компьютерт томографи шинжилгээг хийж эхэлсэн.

2018

Тоног төхөөрөмжийн хүчин чадал, хүний нөөцийн мэдлэг, ур чадвараа сайжруулсан. Мөн лабораторийн шинжилгээний үнэн зөв найдвартай байдлыг хангах зорилгоор олон улсын чанарын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Oneword Accura, MEQUAS, ХӨСҮТ-ийн чанарын гадаад хяналтын хөтөлбөрүүдэд тогтмол оролцож байна.

2019

Дэлхийн бүх зах зээлд аюулгүй, өндөр чанартай, үр дүнтэй, бүтээгдэхүүн нийлүүлдэг олон улсын өндөр технологийн эмийн компани YUNG SHIN PHARMA LLC-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Монгол улсад олдоц муутай хүн ардын өвчлөлд зайлшгүй шаардлагатай эм импортлон нийлүүлж эхэлсэн.

2020

Япон улсын Бридж компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Япон стандартыг нэвтрүүлэн, үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн мэргэжилтэнд ээлтэй орчин бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйчилгээний чанарыг олон улсын хэмжээнд хүргэхээр АЙ ТИ МЕД Амбулаторын үзлэг, дүрс оношилгооны төв болон лабораторын 3 салбар, нийт 50 гаруй ажилтантайгаар чанарыг эрхэмлэж үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

2021

Дэлхийн бүх зах зээлд аюулгүй, өндөр чанартай, үр дүнтэй, бүтээгдэхүүн нийлүүлдэг олон улсын өндөр технологийн эмийн компани болох Япон улсын Shiseido pharm-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Монгол улсад олдоц муутай хүн ардын өвчлөлд зайлшгүй шаардлагатай эм импортлон нийлүүлж эхэлсэн.

2022

Тоног төхөөрөмжийн хүчин чадал, нэр төрлийг нэмэн ходоод болон бүдүүн гэдэсний унтуулгатай ба унтуулагагүй дуранг ажиллуулж иргэдэд үйлчилэ эхэлсэн.

МАНАЙ ХАМТ ОЛОН

ЛАБОРАТОРИЙН ХАМТ ОЛОН

1-Р САЛБАРЫН ХАМТ ОЛОН

ДҮРС ОНОШИЛГООНЫ ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОН

2-Р САЛБАРЫН ХАМТ ОЛОН