Клиник лаборатори шинжилгээ
(Шинжилгээний нэр дээр дарж тайлбар болон бэлтгэх заавартай танилцана уу)
ЦУСНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ШИНЖИЛГЭЭ | |
Цусны дэлгэрэнгүй шинжилгээг тухайн хүнд цус багадалт байна уу, халдвар, цусны хавдар байна уу гэдгийг илрүүлэх, ерөнхий биеийн байдлыг үнэлэх зорилгоор хийнэ. Шинжилгээний өмнөх бэлтгэл: Хэрэв та зөвхөн ЦДШ өгөх бол шинжилгээ өгөхийн өмнө хөнгөн хооллож болно. Хэрэв нэмэлт шинжилгээнүүд өгөх бол шинжилгээний онцлогоос хамаарч өлөн ирэх шаардлага гарч болох тул эмчээсээ зөвлөгөө авах шаардлагатай. | CBC |
АВО цусны бүлэг | Blood type |
Цусны бүлэгнэлтийн шинжилгээ | Coagulation |
ЦУС БАГАДАЛТЫН ШИНЖИЛГЭЭ | |
Фолийн хүчлээр баялаг хүнс болон ногоо хэрэглэдэггүй хүмүүс мөн архаг архичид, хар тамхи хэрэглэгчид, настай хүмүүст фолийн хүчлийн дутагдал үүсэх боломжой. Жирэмсэн үед ээжийн цусанд хэмжээ бага байх нь ургийн мэдрэлийн гуурсны гажиг үүсгэх эрсдэлтэй. Фолийн хүчил болон В12 дутагдал нь мегалобласт цуст багадалт үүсгэх гол шалтгаан болно. Шинжилгээ хийлгэх заалт: Фолийн хүчил агуулсан бэлдмэл хэрэглэж буй тохиолдолд зогсоогоод 3-5 хоногийн дараа шинжилгээг өгнө. | Folic acid |
Витамин В12 бол цус төлжих, үүсэх процесст болон нейроны хэвийн үйл ажиллагааг хангахад чухал үүрэгтэй. Энэ нь хүний биед зөвхөн амьтны гаралтай уургаас дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг. Пернициоз цус багадалт нь ходоодны салстын дотоод хүчин зүйлийн дутагдлын улмаас В12 дутагдсанаас үүсдэг. Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. Эмчийн заавартай бол зааврын дагуу өгнө. | vitamin B12 |
Ферритинийг тодорхойлох нь төмрийн солилцооны эмгэгийг үнэлэх, төмрийн эмчилгээг хянах, цус багадалтыг ялган оношлох чухал ач холбогдолтой. Цусанд ферритинийг тодорхойлох нь биед байх төмрийн тэнцвэрт байдал болон бие дэх төмрийн нөөцийг илтгэх үзүүлэлт болдог. Шинжилгээ хийлгэх заалт: Лавлах хэмжээ: Насанд хүрэгчид: Эрэгтэй: 30-400 µg/L Эмэгтэй: 13-150 µg/L Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй | Ferritin |
Хоол хүнсээр дамжуулан авсан төмөр нь арван хоёр хуруу гэдэс болон нарийн гэдэсний эхний хэсэгт Fe2+ хэлбэрээр шимэгдэнэ. . Төмрийн шинжилгээг төмөр дутагдлын цус багадалт, гемохроматоз болон бөөрний архаг өвчний үед оношилгоо, эмчилгээний хяналтанд ашигладаг. Шинжилгээний өмнөх бэлтгэл: Төмрийн бэлдмэл хэрэглэж буй тохиолдолд уухаа зогсоогоод 3-5 хоногийн дараа шинжилгээг өгнө. | Fe |
ВИТАМИН, ЭРДЭС, МИКРОЭЛЕМЕНТИЙН ШИНЖИЛГЭЭ | |
VITAMIN D – 25-Hydroxyvitamin Витамин Д3 Эмнэлзүйн ач холбогдол: Витамин Д бол стеролын төрлийн өөхөнд уусамтгай гормон төст үйлдэл үзүүлдэг бүлэг юм. Энэ төрлийн шинжилгээгээр витамин Д-н ерөнхий байдалд үнэлгээ өгөх, биед хэр хэмжээгээр хадгалагдаж байгаа нөөцийг тодорхойлно. Витамин Д дутагдах нь халдварт өртөх эсрдэлийг ихэсгэж улмаар шулуун гэдэс, хөх, түрүү булчирхайн хавдар үүсэх эрсдэлийг ихэсгэдэг. Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. Эмчийн заавартай бол зааврын дагуу өгнө. | Vitamin D |
Кальци | Ca |
Фосфор | P |
Төмөр | Fe |
Магни | Mg |
Натри | Na |
Кали | K |
Хлор | Cl |
Нийт биллирубин | T.BIL |
Шууд биллирубин | D.BIL |
Аспартат Аминотрансфераза (АсАТ) нь олон төрлийн эдүүдэд агуулагдах боловч голдуу элэг, зүрх, булчин, бөөрөнд өргөнөөр тархсан байдаг. Ийлдсэн дэх AST-н түвшин өндөрсөх нь эдгээр эдүүдийг хамарсан эмгэгүүдийн үед тохиолдоно. Голчлон элэгний хатуурал, үсэрхийлсэн хавдар, вируст гепапит зэрэг элэг, цөсний замын эмгэгүүдийн үед ийлдсэн дэх AST-н түвшин ихэсдэг. Зүрхний шигдээсийн дараагаар ийлдсийн AST –ийн түвшин нэмэгдэн 2 өдрийн дараа дээд хэмжээндээ хүрнэ. Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн үед өгөх нь илүү үр дүнтэй байна. | AST |
Аланин Аминотрансфераза фермент (AлАт) нь олон төрлийн эдүүдэд байдаг хэдий ч AлАт-н гол эх үүсвэр нь элэг юм. Иймээс элэгний эмгэгийг оношлохын тулд AлАт-н идэвхийг хэмждэг. Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн үед өгөх нь илүү үр дүнтэй байна. | ALT |
Гаммаглутамилт- рансфреза | GGT |
Элэгний өвчнүүд, цус алдалт, нефроз хам шинж, хүнд түлэгдэлт, биед давс хуримтлагдах хам шинж болон хоол тэжээлийн дутагдлын үед уургийн хэмжээ багасдаг. Уургийн хэмжээ өндөрсөх нь хүнд хэлбэрийн усгүйжилт, олон эрхтний миеломын үед тохиолдоно.Элэгний хатуурал, гломерулонефрит, нефротик хам шинж, элэгний хурц үрэвсэл, чонон хөрвөс түүнчлэн хурц болон архаг үрэвслийн үед дээрхи харьцаа өөрчлөгддөг. Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | Тotal Protein |
Альбумин нь нийт сийвэнгийн уургийн 55-56%-г бүрдүүлдэг, нүүрстөрөгч агуулаагүй уураг юм. Энэ нь плазмын онкотик (коллоид осмос) даралтыг барьж байдаг бөгөөд олон төрлийн лигандыг зөөвөрлөх, нөөцлөх үйл ажиллагаанд оролцохоос гадна дотоод амин хүчлийн эх үүсвэр юм. Альбумины хэмжээ ихсэх шалтгаан: Альбумин багасах шалтгаан: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн үед өгөх нь илүү үр дүнтэй байна. | ALB |
Шүлтлэг фосфатаза нь фосфорын хүчлийн солилцоонд оролцож фосфорыг эд, эрхтэнд зөөвөрлөх үүрэгтэй. Гэдэсний салст бүрхүүл, ясны эдэд хамгийн их хэмжээтэй агуулагддаг Шүлтлэг фосфатаз нь бүх төрлийн холестаз, ялангуяа бөглөрлийн шалтгаант шарлалтын үед ихэсдэг. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн үед өгөх нь илүү үр дүнтэй байна. | ALP |
Лактатдегидрогенеза | LDH |
Элэгний хавдрын маркер | AFP |
Уг шинжилгээ нь элэгний С вирүсийн эсрэг үүссэн эсрэг биеийг тодорхойлох бөгөөд эмчлэгдсэн болон идэвхитэй вирүсийн халдвартай байх тохиолдлуудад эерэг гарна. Эсрэг бие эерэг гарсан тохиолдолд вирүсийн ачаалал тоолох шинжилгээ өгөх шаардлагатай. Элэгний С вирүсийн 70‑85% нь архагшдаг. Гэхдээ өвчтөний нас, хүйс, дархлалын онцлогоос шалтгаална. Шинжилгээ хийлгэх заалт: Элэгний С вирусын халдварыг илрүүлэх зорилгоор шинжлэнэ. Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | Anti-HCV |
Anti-HBs нь элэгний В вирусийн гадаргуугийн антигенд чиглэсэн өвөрмөц (голдуу IgG) эсрэг бие юм. Anti-HBs нь элэгний В вирүсийн халдварыг дагалдан эсвэл В вирүсийн эсрэг вакцин хийлгэсний дараа үүснэ. Anti-HBs шинжилгээг элэгний В вирүсийн эсрэг вакцин хийлгэх шаардлага болон вакцины үр дүнг шалгахад ашиглана. Мөн элэгний В вирүсийн хурц халдварын явцыг хянахад ашиглана. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн үед өгөх нь илүү үр дүнтэй байна. | HBsAG |
С Вирус тодорхойлох /аппарат/ | Anti-HCV |
В Вирус тодорхойлох /аппарат/ | HBsAG |
Элэгний В вирус нь гадар бүрхүүлдээ (HBsAg) гадаргуугийн эсрэг төрөгч, дотор талдаа зүрхэвчийн (HBcAg) эсрэг төрөгч агуулдаг. Элэгний В вирүсийн халдвар авсан үед core эсрэг төрөгчийн (HBcAg) эсрэг эсрэг биеүүд үүсч эхэлдэг ба амьдралын турш хадгалагддаг. Элэгний В вирүсийн халдвар авсны дараа богино хугацаанд HBsAg илэрсний дараа Anti‑HBc илэрдэг. Элэгний В вирүсийн халдвар эдгэрч тухайн хүн HBsAg тээгч болсон тохиолдолд Anti‑HBc эсрэг бие илэрсээр байдаг. Энэ үзүүлэлт нь В вирусын халдвар аваад өнгөрснийг заана. HBsAg сөрөг, HDV IgG эерэг тохиолдолд Anti -HBc шинжилгээг заавал хийх шаардлагатай. Энэ нь элэгний В вирүсийн халдвар авч байсныг илтгэх цорын ганц маркер юм. Мөн anti HBs илэрсэн үед вакцины дараахи дархлаа болон байгалийн дархлааг ялгах зорилгоор шинжилнэ. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | Anti-HBs |
В вирусын Е антибоди | Anti-Hbe |
В вирусын антиген тоолох | HBsAg quant |
В вирусын Е эсрэг төрөгч тодорхойлох | HBeAg |
D Вирус тодорхойлох | Anti-HDV |
ҮЕ МӨЧНИЙ ШИНЖИЛГЭЭ | |
Антистрептолизин О гэж юу вэ? Иммунологийн шинжилгээгээр өвөрмөц эсрэг биеүүдийг тодорхойлж стрептококкын халдварын зэрэг, өвчний шалтгааныг тодорхойлох боломжтой. Хамгийн түгээмэл хэрэглэдэг нь антистрептолизин О эсрэг бие тодорхойлох юм. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | ASO |
Ревматойд артритыг оношлох болон шинж тэмдэг ойролцоо бусад үений үрэвслүүдийг ревматойд артритаас ялган оношлох зорилгоор шинжлэнэ. Дараахи шинж тэмдэг илэрсэн үед шинжилгээ хийлгэх шаардлагатай. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | RF |
С-урвалж уураг нь цочмог үрэвслийн үеийн сонгомол уураг юм. С-урвалж уургийн шинжилгээ нь тухайн эмгэг хэр цочмог, хэр ноцтой талаарх оношлогооны чухал мэдээлэл болдог. Түүнчлэн энэ нь тухайн эмгэгийн шалтгааны талаар дүгнэлт гаргахад ач холбогдолтой. Ийлдэсийн С-урвалж уургийн концентраци тасралтгүй их байх нь хяналтгүй халдвар байгаа гэдгийг илэрхийлсэн урьдчилсан шинж тэмдэг юм. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | CRP |
Ревматойд артрит /РА/ нь хамгийн өргөн тархсан аутоиммуны өвчин ба дэлхийн нийт хүн амын 0.5‑1 % уг эмгэгээр өвдсөн байдаг. Энэ үед том үенүүдийг хамарсан архаг үрэвсэл үүсч цаашлаад үенд давшингуйгаар сөнөрөлт өөрчлөлт явагдаж хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг. Anti‑CCP нь ревматойд артритын хамгийн мэдрэг үзүүлэлт юм. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | Anti-ССР |
НОЙР БУЛЧИРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ | |
α-амилазаг тодорхойлох нь нойр булчирхайн үрэвслийг оношлоход чухал ач холбогдолтой бөгөөд ихэвчлэн нойр булчирхайн цочмог үрэвслийг оношлох болон хянахад ашиглагдана. Нойр булчирхайн цочмог, архаг үрэвсэл, бөөрний дутагдал (түүдгэнцэрийн шүүлт багасах), уушги болон өндгөвчний хавдар, уушигны үрэвсэл, шүлсний булчирхайн үрэвсэл, чихрийн шижингийн кетоацидоз, тархины гэмтэл, мэс заслын үед амилаза ийлдсэнд өндөрсөнө. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн үед өгөх нь илүү үр дүнтэй байна. | Amylase |
α-амилазаг нойр булчирхайн (P) болон шүлсний (S) гэж ялгана. Нойр булчирхайн амилаза нь зөвхөн нойр булчирхайд байдаг. Амилазаг тодорхойлох нь нойр булчирхайн үрэвслийг оношлоход чухал ач холбогдолтой бөгөөд ихэвчлэн цочмог үрэвслийг оношлох, хянахад ашиглагдана. Нойр булчирхайн цочмог, архаг үрэвсэл, бөөрний дутагдал (түүдгэнцэрийн шүүлт багасах), уушги, өндгөвчний хавдар, уушигны үрэвсэл, чихрийн шижингийн кетоацидоз, тархины гэмтэл, мэс заслын үед амилаза ийлдсэнд өндөрсөнө. Амилазын идэвхи нь нойр булчирхайн үхжил,тиреотоксикоз, зүрхний шигдээсийн үед буурдаг. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн үед өгөх нь илүү үр дүнтэй байна. | Amylase-P |
Липаза | Lipase |
Глюкоз нь захын цусан дахь гол нүүрс ус бөгөөд глюкозын исэлдэлт нь биед явагдах эсийн эрчим хүчний гол эх үүсвэр нь болдог Гипергликемийн хамгийн түгээмэл шалтгаан нь инсулиний шүүрэл буурах эсвэл түүний үйлчлэлийн механизмын алдагдал байдаг. Үүний эмнэл зүйн гол илрэл нь чихрийн шижин өвчин юм. Гипогликеми нь харьцангуй бага тохиолддог. Шээсэн дэх глюкозын хэмжээг чихрийн шижингийн хяналт болгон хэрэглэдэг. Мөн бөөрний сувганцарын гаж хөгжил болон эмгэгүүдийн үед шээсээр сахар ялгарна. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн дээрээ өгөх нь илүү үр дүнтэй байна. | Glucose |
Инсулин, С пептид, сахарыг хамтад нь шинжилснээр гипогликемийг ялган оношлох эмчилгээний тактик боловсруулахад ач холбогдолтой. Мөн нойр булчирхай авахуулах мэс заслын дараа бетта эсийн арал шилжүүлэн суулгалт үр дүнтэй болсон эсэхийг үнэлэх зорилгоор шинжилнэ. С-пептидийн хэмжээ өндөр гарах нь дараах шалтгааныг илтгэж болно. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өлөн өгөх нь илүү үр дүнтэй. | C Peptide |
Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн үед өгөх нь илүү үр дүнтэй байна. | Insulin |
ӨӨХ ТОСНЫ СОЛИЛЦООНЫ ШИНЖИЛГЭЭ | |
Холестролын хэмжээ их байх нь судас хатуурал, зүрхний титэм судасны эмгэг, зүрхний шигдээс үүсэх эрсдлийг заах боломжтой. Холестролыг шинжлэх нь судасны хатуурлын эрсдлийг илрүүлэх, холестеролын түвшин нэмэгддэг өвчнүүд тухайлбал липид, липопротейний метаболизмын эмгэгүүдийг оношлох болон эмчилгээг хянахад ач холбогдолтой. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн дээрээ өгөх нь илүү үр дүнтэй байна. | T.cholesterol |
Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн дээрээ өгөх нь илүү үр дүнтэй байна. | TG |
| HDL |
Бага нягтралтай липопротейн (БНЛ) нь атеросклероз, ялангуяа титэм судасны хатууралд нөлөөлөгч гол хүчин зүйл юм. LDL холестерол хэвийн болон бага хэмжээтэй байгаа үзүүлэлтийн хамт HDL липопротейдын хэмжээ буурсан байх нь судас хатуурлын нэг эрсдэлт хүчин зүйл болно. Бага нягтралтрай липопротейдыг зүрх судасны өвчин үүсгэх эрсдлээр нь дараах байдлаар ангилна. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн үед өгөх нь илүү үр дүнтэй байна. | LDL |
БӨӨРНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ | |
Ийлдсэн дэх креатининий түвшин нэмэгдэх нь нефроны мэдэгдэхүйц гэмтлийн үед л ажиглагддаг учраас бөөрний эмгэгийн эхэн үед шинжлэх нь оношийн ач холбогдол багатай. Креатинины хэмжээ ихсэх нь шээс дамжуулах замын бөглөрөл, бөөрний эмгэгүүд тухайлбал бөөрний дутагдал, гэмтэл, халдвар, бөөрний цусны урсгал багасах, усгүйжилт, рабдомиолиз, жирэмсний хожуу хордлого зэрэгтэй холбоотой.Мөн компьютер томографи тодосгогчтой ороход заавал өгсөн байх шаардлагатай. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | Creatinine |
Хүний бие дэх пурины солилцооны эцсийн бүтээгдэхүүн нь шээсний хүчил. Шээсний хүчил нь бөөрний эмгэг, бодисийн солилцооны өөрчлөлт, бөөрний дутагдал, тулай, лейкеми, хайрст үлд, өлсгөлөн, сул дорой биеийн байдал, өвчтөн цитотоксик эм хэрэглэсэн үед оношлогоо эмчилгээнд чухал ач холбогдолтой. Дараах тохиолдолд цусандахь шээсний хүчил өндөр гарч болно. Үүнд: Харин цусанд шээсний хүчил бага байх нь ихэнхи тохиолдолд ямар нэг өвчнийг илтгэхгүй. Гэсэн ч зарим тохиолдолд энэ нь элэг, бөөрний эмгэг, Фанконийн хам шинж, Вилсоны өвчин, пурины агууламж багатай хоолны дэглэм, хар тугалганы хордлогыг зааж болох тул нэмэлт шинжилгээ шаардагдана. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | UA |
Мочевин нь уургийн солилцооны эцсийн гол үлдэгдэл юм. Амино хүчлийн амингүйжих процессын дүнд элгэнд аммоноос үүсдэг. Мочевины ихэнхи нь бөөрөөр гадагшлах ба маш бага хэмжээгээр хөлсөөр ялгарч, нянгийн нөлөөгөөр гэдсэнд задардаг. Цусан дахь мочевин тодорхойлох нь бөөрний үйл ажиллагааг оношлоход хамгийн түгээмэл ашиглагддаг шинжилгээ юм Цусанд мочевин ихсэх шалтгаанд – Уураг ихтэй хоол хэрэглэх, үрэвсэл, бөөлжих, суулгах, цочмог гломерулонефрит, архаг гломерулонефрит, пиелонефрит, цусны даралт ихсэх өвчин, гидронефроз, поликистоз, бөөрний сүрьеэ, бөөрний амилойдоз, хордлогын гаралтай нефросклероз, шээс ялгаруулах замын чулуу, шээс ялгаруулах замын хавдар, түрүү булчирхайн томрол орно. Мөн компьютер томографи тодосгогчтой ороход заавал өгсөн байх шаардлагатай. Цусанд мочевин багасах шалтгаанд – Диурез ихсэх, өлсөх , гемодиализийн дараахи байдал орно. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | UREA |
Молекул жин багатай цусны урсгалаас бөөрөөр дамжин гадагшилдаг уураг. Цистатин С –ийн ийлдсийн концентраци нь 1-50 насны хооронд хүйс болон булчингийн массаас үл хамаарах тул сийвэн ба ийлдсэн дэх цистатин С нь түүдгэнцэрийн шүүлтийн хурдны хамгийн мэдрэг үзүүлэлт болдог. Мөн сүүлийн үеийн судалгаагаар зүрхний архаг дутагдлын прогнозын үзүүлэлт болох тухай судалгаа хийгдсэн. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | Cystatin C |
Паратгормон | PTH |
ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ШИНЖИЛГЭЭ | |
Тогтвортой глюкозжсон гемоглобин нь улаан эсийн амьдрах хугацаа буюу 100-120 хоногийн хугацаанд тогтвортой байдаг. Ийм учир глюкозжсон гемоглобиныг сүүлийн 2-3 сарын турш дах сахарын түвшинг харуулдаг гэж үздэг. Глюкозжсон гемоглобин нь чихрийн шижинтэй өвчтөнүүдийн сахарыг удаан хугацааны турш хянах хамгийн тохиромжтой үзүүлэлт. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | HbAIC |
Глюкоз нь захын цусан дахь гол нүүрс ус бөгөөд глюкозын исэлдэлт нь биед явагдах эсийн эрчим хүчний гол эх үүсвэр нь болдог Гипергликемийн хамгийн түгээмэл шалтгаан нь инсулиний шүүрэл буурах эсвэл түүний үйлчлэлийн механизмын алдагдал байдаг. Үүний эмнэл зүйн гол илрэл нь чихрийн шижин өвчин юм. Гипогликеми нь харьцангуй бага тохиолддог. Шээсэн дэх глюкозын хэмжээг чихрийн шижингийн хяналт болгон хэрэглэдэг. Мөн бөөрний сувганцарын гаж хөгжил болон эмгэгүүдийн үед шээсээр сахар ялгарна. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн дээрээ өгөх нь илүү үр дүнтэй байна. | Glucose |
Инсулин, С пептид, сахарыг хамтад нь шинжилснээр гипогликемийг ялган оношлох эмчилгээний тактик боловсруулахад ач холбогдолтой. Мөн нойр булчирхай авахуулах мэс заслын дараа бетта эсийн арал шилжүүлэн суулгалт үр дүнтэй болсон эсэхийг үнэлэх зорилгоор шинжилнэ. С-пептидийн хэмжээ өндөр гарах нь дараах шалтгааныг илтгэж болно. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өлөн өгөх нь илүү үр дүнтэй. | C Peptide |
Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө өлөн үед өгөх нь илүү үр дүнтэй байна. | Insulin |
Антигад | Antigad |
ЗҮРХ СУДАСНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ | |
BNP буюу NT-proBNP нь зүрхний дутагдлын үед биеийн хариу урвалын дүнд үүсдэг бодис бөгөөд зүрхний дутагдлын оношилгооны гол маркерын нэг. Өөрөөр хэлбэл зүрхний шигдээсийг оношлох буюу эрсдэлийг хянах зорилгоор өвчтний цусанд тус NT-proBNP –ын хэмжээг шинжилдэг байна. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | |
АУТОИММУНЫ ЭМГЭГ | |
ANA IG | |
БАМБАЙ БУЛЧИРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ШИНЖИЛГЭЭ | |
Чөлөөт ТЗ | Ft3 |
Чөлөөт Т4 | Ft4 |
Нийт ТЗ | T3 |
Нийт Т4 | T4 |
Тиреод эрчимжүүлэгч гормон | TSH |
Эсрэг TG | A-TG |
Эсрэг ТРО | A-TPO |
Бамбайн TG | TG |
Anti-TSHR | Anti-TSHR |
СЕРИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ | |
Тэмбүү syphilis | ТРНА /тест/ |
ТРНА /аппаратаар/ | |
RPR | |
ДОХ | HIV |
ДАРХЛАА ҮРЭВСЛИЙН ШИНЖИЛГЭЭ | |
Ийлдсэн дэх IgA нь нийт ийлдсэн дэх иммуноглобулины 13% эзэлдэг. Арьс салстаар гадны биет нэвтрэхэд хариу үзүүлдэг дархлалын уураг. Нярайд насанд хүрэгчидтэй харьцуулахад түвшин нь бага байна Тархи нугасны шингэнд IgA өндөрсөх нь төв мэдрэлийн системийн халдвар, мэдрэлийн сүрьеэгийн шинж болно. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | Immunoglobulin A |
Иммуноглобулин G, M гэж юу вэ: Заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | Immunoglobulin G |
Иммуноглобулин M | Immunoglobulin M |
Нийт IgE хэмжээ нь харшлын эмгэгийг үнэлэхэд хязгаарлагдмал боловч харшлын гаралтай бронхи уушигны аспергилозисын үед ач холбогдолтой. Aspergillus мөөгөнцрийн эсрэг хэт мэдрэг хариу урвал ихсэх нь голдуу астматай, цистик фиброзтой өвчтнүүдэд элбэг тохиолддог. Нийт IgE хэмжих нь амилизутаб эмчилгээний тунг тохируулахад ач холбогдолтой. Уг эмийн эмчилгээнд нийт IgE хэмжээ 30 – 700 U/L хооронд байх ёстой. Заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | Immunoglobulin E |
Шээсний шинжилгээ нь тунадас болон шээсний химийн үзүүлэлтүүдээс бүрдэнэ. Шээсний хэмжээ – Хэвийн үед 600 -2000 мл хэмжээтэй байна. Чихрийн шижин, олон уйланхайт бөөр, бөөрний архаг дутагдал, шээс хөөх эм хэрэглэж буй үед шээсний хэмжээ ихсэнэ. Шээсний хэмжээ багасах нь усгүйжилт, гүйлгэлт, их хэмжээтэй хөлрөх, хурц гломерулонефрит, хурц сувганцрын үхжил, шээс дамжуулах замын бөглөрлийн шалтгаантай байж болно. Шинжилгээний өмнөх бэлтгэл: Давсганд хоносон өглөөны өлөн шээсний дунд хэсгээс авна. | Urine test |
Хоногийн шээсний уураг | TPUC |
3-н аяганы сорил | 3-cup |
Шээсний тунадас харах | Testurine sediment analysis |
Нечипоренко |
|
ЯСНЫ СОЛИЛЦООНЫ ШИНЖИЛГЭЭ | |
Заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | Vitamin D |
Кальци нь аливаа үрэвслийн улмаас гэмтсэн эд эсэд хуримтлагдах онцгой чадвартай. Кальцийн 99 хувь нь ясанд, харин үлдсэн 1 хувь нь цус, эс хоорондын шингэн эдэд агуулагдаж байдаг. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардлагагүй. Кальцын бэлдмэл болон кальци агуулсан витамин ууж байгаа тохиодолд зогсоогоод 3-4 хоногийн дараа шинжилгээг өгнө. | Са |
Паратгормон | РТН |
ХАВДРЫН МАРКЕРЫН ШИНЖИЛГЭЭ | |
Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | AFP |
Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын эмчилгээг хянах, эмчилгээ болон мэс заслын дараах дахилт, сэдрэл, үсэрхийлэл үүссэн эсэхийг тодорхойлохын тулд шинжилгээг өгнө. Мэс заслын эмчилгээ төлөвлөх, хагалгааны эрсдэл тооцоолох урьдчилсан мэдээлэл авах зорилгоор CEA түвшин тодорхойлох нь чухал ач холбогдолтой. II болон III шатны хавдар оншлогдсон өвчтөнүүдэд онош батлагдсанаас хойш хамгийн багадаа 3 жилийн турш 2-3 сар тутамд CEA түвшнийг хянах ёстой. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | СЕА |
Түүнчлэн өндгөвчний хавдраас гадна эндометр, хөх, хоол боловсруулах замын болон бусад хорт хавдрын үед өндөрсөж болно. Хэдийгээр харьцангуй өвөрмөц бус маркер боловч өнөөдрийн хувьд өндгөвчний хорт хавдарын явц болон эмчилгээг хянах чухал маркер хэвээр байсаар байна. Шинжилгээ хийлгэх заалт Шинжилгээний өмнөх бэлтгэл Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | СА 125 |
СА19-9 шинжилгээний үр дүнг нойр булчирхайн хавдрын эрт үеийн оношлогоонд ашиглах нь тохиромжтой бус. Элэгний хавдарын үед СА 19-9 түвшин өндөрсөх нь 50-75%- ийн мэдрэг чанартай байдаг. Муцин нь зөвхөн элгээр дамжин ялгардаг учраас маш бага холестазын улмаас зарим тохиолдолд ийлдсэн дэх СА19-9 түвшин тодорхой хэмжээгээр ихэссэн байдаг. Шинжилгээ хийлгэх заалт Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | СА 19-9 |
Түрүү булчирхайн хавдрын маркер | Т PSA |
CYFRA 21-1 нь уушигны жижиг бус эсийн хавдрын явцыг үнэлэх гол үзүүлэлт юм. Мөн давсагны миоинвазив хавдрын явцыг үнэлэхэд ач холбогдолтой. Үр дүнтэй эмчилгээний явцад CYFRA 21-1-ийн ийлдсийн түвшин огцом буурч хэвийн хэмжээнд хүрч болно. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | CYFRA 21-1 |
Иммуноглобулины хөнгөн гинжүүд болох каппа – ламбда уургийг шинжлэх нь олон хэлбэрт миелом, анхдагч миеломын оношлогоо, хяналтанд ач холбогдолтой. Хэвийн үед хөнгөн гинжүүд цусанд маш бага хэмжээтэй байх ба бөөрний үйл ажиллагаа хэвийн үед каппа / ламдба харьцаа 0,26 -1,65 байдаг. Шинжилгээ хийлгэх заалт: Дараахи эмнэл зүйн шинжүүд илэрсэн үед каппа ламбда уургийн харьцааг тодорхойлж байх шаардлагатай. Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | КАРРА |
Ялгаатай төрлийн хөнгөн гинжүүдийг хэмжсэнээр олон хэлбэрт миелом, лимфоцитийн неоплазм, Валденстрамийн макроглобулинеми, холбогч эдийн өвчнүүд тухайлбал ревматойд артрит, системийн чонон хөрвөс зэрэг өвчнийг оношлох боломжтой. Хэвийн үед каппа ламбда уургийн харьцаа 2:1 байдаг. Дараахи эмнэл зүйн шинжүүд илэрсэн үед каппа ламбда уургийн харьцааг тодорхойлж байх шаардлагатай. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | LAMBD |
Өндөр молекул жинтэй муцин уураг. Нойр булчирхай, бүдүүн гэдэс, хөх, өндгөвч, ходоод зэрэг нэлээд хэдэн төрлийн хавдрын эсийн гадаргууд байдаг. Ходоодны хорт хавдрын үед анхдагчаар цусанд өндөрсдөг боловч уушигны хатгаа, нойр булчирхайн үрэвсэл, элэгний хатуурал, өндгөвчний уйланхай зэргийн үед мөн ийлдсэнд өндөрсдөг. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | СА 72-4 |
Хөхний хавдрын оношлогоо хяналтанд өргөн хэрэглэдэг нь СА 15-3 үзүүлэлт ба хөхний хавдарын II болон III шатандаа эмчлүүлж буй өвчтөний дахилтыг эрт үед илрүүлэх болон үсэрхийлсэн хөхний хавдарын эмчилгээг хянахад хэрэглэнэ. Шинжилгээ хийлгэх заалт Шинжилгээний өмнөх бэлтгэл Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | CA15-3 |
Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | HCG |
Паратгормон | РТН |
Пивка II | Pivka II |
PCR ШИНЖИЛГЭЭ | |
Эмэгтэйчүүдийн бэлгийн замын ПСР |
|
Эрэгтэйчүүдийн бэлгийн замын ПСР |
|
Ковид 19-ийн ПСР |
|
ХЕЛИКОБАКТЕРИЙН ШИНЖИЛГЭЭ | |
Н.Pylori (тест) | HP (test) |
Ходоодны салст бүрхүүлд шигдэн бэхлэгдсэн нян уреаза фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг. Амьсгалын сорилоор ходоодонд үүсэх уреаза ферментийг хэмжих нь хеликобактерийн шинэ халдварыг илрүүлэх ач холбогдолтой. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Сорьцын тогтвортой байдал: Сорьцыг зориулалтын уутанд үлээлгэж авах ба уутны битүүмж алдагдаагүй тохиолдолд 2-8 хэмд 24 цаг тогтвортой. | HP (number) |
Н.Pylori (өтгөнд) | HP (stool) |
TORCH ХАЛДВАРЫН ШИНЖИЛГЭЭ | |
TORCH бүрэн багц |
|
Токсоплазмоз нь энгийн биет токсоплазм гондии (T.gondii) шимэгчээс үүсдэг түгээмэл халдвар юм. Халдвар нь ихэвчлэн муурны ялгадсаар бохирдсон хүнс эсвэл ундны ус болон дутуу болгосон мах идсэний улмаас дамжина. Анхдагч ба хурц халдвар нь эрүүл хүнд ихэвчлэн шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрээр явагдах боловч нуугдмал халдвар нь хүнд насан туршид байсаар байдаг Toxo IgM шинжилгээг хурц халдварыг илрүүлэх зорилгоор шинжлэнэ. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. |
|
Токсоплазмоз нь энгийн биет токсоплазм гондии (T.gondii) шимэгчээс үүсдэг түгээмэл халдвар юм.Гэхдээ далд байгаа токсоплазмийн халдвар нь голдуу дархлаа дарангуйлагдсан (жишээ нь: эрхтэн шилжүүлж суулгуулсан хүн, ДОХ-той өвчтөн) нөхцөлд дахин идэвхжин менингоэнцефалит үүсгэдэг байна. Жирэмсэн үед анхдагч токсоплазмын халдвар нь эхээс урагт ихсээр дамжин халдварлан ноцтой эмгэгүүд үүсгэх эрсдэлтэй. Жирэмсэн үед хурц халдварыг эрт эмчлэх эмэн эмчилгээ хийх нь төрөлхийн эмгэгээс сэргийлэх бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илрэх хор нөлөөг бууруулна. Toxo IgG нь өмнө нь авсан илтгэнэ. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. |
|
Rubella нь улаан бурханы вирүс бөгөөд бага насны хүүхэд нийтлэг өвчилдөг, өвчний явц хөнгөн эмнэл зүйд тууралт гардаг өвчин. Энэ нь амьсгал агаар дуслын замаар дамждаг. Төрсний дараа халдвар авах нь цөөн тохиолдолд хүндрэл үүсгэдэг. Гэсэн хэдий ч, жирэмсэн эмэгтэй халдвар авах нь ялангуяа жирэмсний эхний гурван сард Рубеллагийн халдвар авах нь ноцтой эмгэг үүсгэж болдог. Рубелла вирус нь ихэсийн хоригоор дамжиж ургийг үхэлд хүргэх, хүнд хэлбэрийн гажигууд үүсгэх, төрөлхийн Rubella хам шинж үүсгэх эрсдэлтэй . Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. |
|
Rubella нь улаан бурханы вирүс бөгөөд бага насны хүүхэд нийтлэг өвчилдөг, өвчний явц хөнгөн эмнэл зүйд тууралт гардаг өвчин. Энэ нь амьсгал агаар дуслын замаар дамждаг. Төрсний дараа халдвар авах нь цөөн тохиолдолд хүндрэл үүсгэдэг. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. |
|
Халдвар нь шүлс, шээс, умай болон үтрээний шүүрэл, үрийн шингэн, хөхнүү сүү, цусаар дамжин халдварлана. CMV-ын халдвар ихэвчилэн шинж тэмдэггүй буюу бүдэг байдаг. Гэсэн хэдий ч жирэмсэн үеийн халдварын үед өндөр эрсдэл бүхий ургийн гажиг болон оюуны хомсдол, шарлалт, ТМТ-ы эмгэгийг үүсгэнэ. Мөн дархлаа дарангуйлагдсан өвчтөн, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөн, ДОХ бүхий өвчтөнүүдэд CMV нь өндөр эрсдэл бүхий хэд хэдэн өвчлөл үүсгэнэ. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. |
|
Герпес вирүсийн бүлгийн цитомегаловирус нь хүн амын дунд нилээдгүй тархсан ба далд тээвэрлэгчид удаан хугацаагаар нуугдмал байдалд оршиж ховор тохиолдолд дахин идэвхижих, дахин халдварлах байдлаар эмгэг үүсгэнэ. Халдвар нь шүлс, шээс, умай болон үтрээний шүүрэл, үрийн шингэн, хөхний сүү, цусаар дамжин халдварлана. CMV-ын халдвар ихэвчлэн шинж тэмдэггүй буюу бүдэг байдаг. Гэсэн хэдий ч жирэмсэн үеийн халдварын үед өндөр эрсдэл бүхий ургийн гажиг болон оюуны хомсдол, шарлалт, ТМТ-ы эмгэгийг үүсгэнэ. . Мөн дархлаа дарангуйлагдсан өвчтөн, эрхтэн шилжүүлэн суулгасан өвчтөн, ДОХ ын халдвартай өвчтөнүүдэд CMV нь өндөр эрсдэл бүхий хэд хэдэн өвчлөл үүсгэнэ. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. |
|
HSV-1 ба HSV-2 халдвар авсан тохиолдолд салст бүрхүүл ба арьсны гэмтэл, нүд, дотор эрхтэний болон төв мэдрэлийн системийн өвчлөл зэрэг өргөн хүрээтэй шинж тэмдэг илэрнэ. Дархлаа дарангуйлагдсан хүмүүст герпес вирусын халдвар хүнд хэлбэрээр явагддаг. Анхдагч HSV-1 нь ихэвчлэн хүүхэд насанд халдварлагдсан байдаг. Нярайн хомхой нь HSV-1 ба HSV-2 вирүсээс үүдэлтэй бөгөөд голдуу төрөх үед халдварласан байдаг. Нярайн HSV вирусын халдвар нь халдвар авсан тухайн хэсэгт (арьс, нүд, ам) төвлөрч үлдэх, төв мэдрэлийн системд халдварлах эсвэл бусад эрхтэнүүдэд тархсан байдаг. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. |
|
Herpes simplex вирүсийг илрүүлэх үзүүлэлт бөгөөд бэлгийн замаар дамжин халдварладаг. Эмнэл зүйд уруул болон бэлгийн уруул орчим жижиг цэврүү үүсэх, халуурах шинжүүд илэрнэ. Ямар ч насны хүн халдвар авах эрсдэлтэй боловч дараахи эрсдлийн хүчин зүйл голлох шалтгаан болно. Үүнд: Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. |
|
HSV 1/2 IgM |
|
ДААВРЫН ШИНЖИЛГЭЭ | |
Фолликул идэвхижүүлэгч даавар (FSH), шар биеийг идэвхижүүлэгч даавар (LH) нь гонадотропин бүлэгт хамаарагддаг. FSH болон LH нь бэлгийн булчирхайнуудын (өндгөвч болон төмсөг) үйл ажиллагаа болон өсөлтийг дэмжих, зохицуулахад оролдцог. FSH хэмжээ нь сарын тэмдгийн дунд үед хамгийн их ялгардаг боловч LH харьцуулахад арай бага хэмжээтэй байдаг. Эрэгтэйчүүдэд FSH нь сперматогений хөгжлийг өдөөдөг. Гипоталамус-өнчин тархи-өндгөвч системийн үйл ажиллагааны хямралыг тодорхойлох зорилгоор FSH концентрацийг тодорхойлдог. Эрэгтэйчүүдэд гонадотропины түвшин буурах нь үргүйдэлийг (azoospermia) илтгэдэг. Шинжилгээ хийлгэх заалт: Дараах заалтын дагуу FSH дааврыг LH-тэй хамт тодорхойлно. Үүнд: | FSH |
ЛГ буюу шар биеийн гормон нь эмэгтэйд өндгөвчнөөс өндгөн эс чөлөөлөгдөн гаралтыг эрчимжүүлж, эрэгтэйд тестостероны үүсэлтийг тодорхойлно. Эрэгтэй, эмэгтэйд уг гормоныг бусад гормонтой хамтад нь тодорхойлсноор (FSH, testosterone, estradiol, progesterone): ЛГ хэмжээ нь эмэгтэйд: Эмэгтэйд LГ болон ФСГ хэмжээ нь өндгөвчний анхдагч болон хоёрдогч дутагдлыг ялган оношлоход ач холбогдолтой. ЛГ, ФСГ хамтдаа ихсэх нь өндгөвчний анхдагч дутагдлыг харуулна.Цэвэршилтийн үед өндгөвчний үйл ажиллагаа зогсоход ЛГ-н нэмжээ ихэсдэг. ЛГ, ФСГ хамтдаа буурах нь хоёрдогчоор үүссэн өндгөвчний дутагдлыг болон гипопитутризмыг заана. Эрэгтэйд ЛГ ихсэх нь төмсөгний анхдагч дутагдлыг заана. Үүнд дараах эмгэгүүд орно: Заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | LH |
Хэвийн хэмжээ өндөр гарах нь доорх эмгэгүүдтэй холбоотой байж болно . Хэвийн хэмжээнээс бага байх нь эмчилгээ шаардлагагүй боловч өнчин тархины эмгэгээс шалтгаалан багасдаг. Өвчлөлийн шалтгаант стресс, цээжний гэмтэл, уналт таталт, уушгины хавдар , хар тамхины хэрэглээ зэргийн үед пролактины хэмжээ ихэснэ. Заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | prolactin |
Прогестроны хэмжээ нь шинжилгээ хийлгэх болсон шалтгаанаас хамаарах бөгөөд шинжилгээний үед сарын тэмдэгийн мөчлөгийн болон жирэмсний үе байсан эсэхээс хамаарна. Өндгөн эс ялгарсан үед цусанд прогестрон ихсэх ба жирэмсний эхэн үед өндөр байж, сарын тэмдэг ирэхээс өмнөх хугацаанд багасна. Жирэмсний эрт үед прогестрон хэмжээ ихсэхгүй байх нь умайн гадуурхи жирэмсэн, зулбалтыг үүсгэнэ Прогестероны хэмжээ ихсэх нь доорх зүйлстэй холбоотой байж болно . Прогестерон хэмжээ багасах нь доорхтой холбоотой байж болох юм: Ихэр жирэмслэлтийн үед нэг ургийн жирэмслэлттэй харьцуулахад прогестрон даавар их байна. Мөн эстроген болон прогестрон дааврын эм ууж байгаа тохиолдолд өндөр гарна. Эрэгтэй хүнд маш бага хэмжээний прогестрон даавар агуулагдана. Зарим тохиолдолд шүлсэнд прогестрон дааврыг шинжилж болно. Заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. Биений юмны 3 дахь өдрөө өгвөл илүү ач холбогдолтой. | progestron |
Тестостероны хэмжээ бага гарах нь дараах шалтгаантай байж болно. Тухайлбал: Харин эр бэлгийн дааврын хэмжээ өндөр гарах нь дараах шалтгаантай байж болно: Шинжилгээ хийлгэх заалт: | testosteron |
Кортизол (hydrocortisone) нь бөөрний дээд булчирхайн холтослог давхаргаас ялгардаг хамгийн гол глюкокортикоид бүтээгдэхүүн юм. Кортизолыг дараахи зорилгоор шинжилдэг. Оношлогооны зорилгоор дараах шинжилгээг хэрэглэнэ. Үүнд: Нийт болон чөлөөт кортизолыг ийлдэс, шөнө дундын шүлсэнд үзнэ. Шинжилгээ хийлгэх заалт: Кортизолын шинжилгээг Кушингийн хамшинжийн дараах шинж тэмдэг илрэх үед өгнө. Тухайлбал: Эмэгтэйчүүдийн хувьд, сарын тэмдэг нь тогтворгүй болох, нүүрэн дээр нь үс ихээр ургах тохиолдолд, харин хүүхдийн хувьд өсөлт саатах үед кортизолын шинжилгээ өгөхийг зөвлөнө. Мөн Аддисоны өвчин болон адреналын дутагдал, кортизолын түвшин буурах үед ажиглагдах дараах шинж тэмдэг илрэх бол кортизолын шинжилгээг өгнө. Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээг өглөө 07 -08 цагийн үед тайван байж өгөх шаардлагатай. | Cortisol |
АКТГ нь бөөрний дээд булчирхайн гликокортикойд (ялангуяа кортизол) дааврын ялгарлыг эрчимжүүлнэ. АКТГ-н концентраци нь хоногийн хэлбэлзэлтэй тул түвшин нь өглөөд өндөр, орой бага байдаг. Ийм учраас үр дүнг тайлбарлахдаа сийвэнгийн сорьц авсан хугацааг мэдэж байх нь чухал. . Глюкокортикоидын илүүдлийн шалтгааныг оношлохын тулд кортизолын хэмжилтээс гадна АКТГ сэдээх сорилыг хамт хэрэглэнэ. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээний өмнө өвөрмөц бэлтгэл шаардахгүй. | АКТГ |
Хүний жирэмслэлттэй холбоотой сийвэнгийн А уураг (PAPP-A) нь цайрын пептидаза-н “metzincin” бүлэгт хамаардаг 200kDa молекул жинтэй том гликопротейн юм. Ийлдсэн дэх PAPP-A-н концентраци нь ургийн анэуплоидын найдвартай маркер гэдэг нь бүрэн тогтоогдсон. Хэд хэдэн судалгаанаас харахад, чөлөөт βhCG болон хүзүүний арын тунгалаг зайг хэмжих (NT) сонографик шинжилгээний хамтаар жирэмслэлттэй холбоотой сийвэнгийн уураг А (PAPP-A) нь жирэмсний эхний 3 сард (11-14 долоо хоног) Дауны хам шинжийн эрсдэлтэй ураг тээх өндөр эрсдэлтэй эмэгтэйг тодорхойлох хамгийн сайн ийлдсийн маркер болох нь батлагдсан. Дауны хам шинжтэй ураг тээж буй эхийн ийлдсийн PAPP-A -ийн дундаж хэмжээ нь хэвийн жирэмслэлтийн дундажтай харьцуулахад бага байна. Эхийн насыг үндэслэн Дауны хам шинжит жирэмслэлтийг тусгай алгорифм ашиглан тухайлбал: магадлалын харьцаан дээр тулгуурлан тооцоолох боломжтой. Шинжилгээ хийлгэх заалт Эрсдэл бүхий жирэмсэн эхчүүд Шинжилгээний өмнөх бэлтгэл Жирэмсний 9 -13 дах долоо хоногт өгөх шаардлагатай. | FHCG, Papp-A |
МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ | |
Гепатит В вирус (HBV) нь вируст гепатитыг үүсгэх хэд хэдэн вирүсүүдийн нэг юм. Дэлхий даяар хоёр тэрбум гаруй хүн HBV халдвартай бөгөөд үүнээс 350 сая гаруй хүн архаг халдвар бүхий тээгчид юм. Архаг халдвар тээгчид нь удаан хугацааны халдварын улмаас үүсэх архаг гепатит, цирроз, элэгний эсийн карцинома зэрэгт өртөх өндөр эрсдэлтэй. Серологийн маркеруудыг архаг болон хурц HBV халдварыг урьдчилан оношлох индикаторууд болгон өргөнөөр ашиглаж байна. Хамгийн түгээмэл хэрэглэгдэх HBV гадаргуугийн антиген (HBsAg)-аар HBV халдварыг илрүүлж байна. HBV-ын ДНХ-г ийлдсэнд илрүүлэх нь хурц, архаг HBV халдварын явц, тавиланг тодорхойлох боломжийг олгодог. HbsAg-ийн зайлуулагдах/ клиренс эсвэл HBV-ын серологийн маркеруудын дутагдлын үед ч энэхүү аргачлалаар HBV-ын ДНХ-г илрүүлэх боломжтой. HBV халдвартай өвчтний вирүсийн эсрэг эмчилгээний үр нөлөөтэй байдлыг серологийн маркерууд эсвэл элэгний ферментийн идэвхийг хэмжих замаар үнэлэх боломжтой. Гэсэн хэдий ч шууд буюу үнэн бодит үнэлгээний гол хэмжүүр бол ийлдэс, сийвэн дэхь вирүсийн үржлийг хэмжин HBV-ын ДНХ-г тоон хэмжээгээр харуулах юм. Түүнчлэн HBV-ын ДНХ-ийн хэмжилтийн тоон утга бүхий шинжилгээ нь бусад серологийн маркеруудтай холбогдох холбоо хамааралыг харуулах үнэлгээний хэрэгсэл болох юм. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл : Шинжилгээ өгөхийн өмнө тусгай бэлтгэл шаардахгүй. Өөх тос багатай хөнгөн өглөөний цай ууж болно. | HBV-DNA |
Гепатит С вирүс нь элэгний архаг үрэвсэл үүсгэх гол шалтгаан болдог бөгөөд гепатитын 90-95% тохиолдолд илэрдэг. Гепатит С вирүс цус болон цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг. Гепатит С вирүсийн цусны илрүүлэг шинжилгээ нь цус сэлбэлтээр халдварлах эрсдлийг мэдэгдэхүйц бууруулдаг. ГСВ-ийн халдвар авахад давамгайлах эрсдэлт хүчин зүйл нь судсаар мансууруулах бодис хэрэглэх бөгөөд бусад халдварлах замуудаас хамгийн их тохиолддог нь тогтоогдоод байна. Дэлхийн ГСВ халдвар тархалтын мэдээнээс үзвэл серологийн шинжилгээгээр хэмжсэн гепатит С вирүсийн халдварын хүрээ Канад улсад 0.6%, Японд 1.5% тус тус байна. Вирусын тархалтын хэмжээ халдвартай өвчтөнд харилцан адилгүй байдаг бөгөөд элэгний ферментийн шинжилгээ болон сийвэнд элэгний вирүсийн РНХ илрүүлэх замаар шинжлэхэд 10-60% хүртэлх зөрүүтэй байсан. Халдвартай цуснаас гепатит С вирүсийн өсгөвөрлөх шинжилгээ хийх боломжгүй харин цусан дахь анти-С-вирүсийн эсрэг бие илрүүлэх нь дархлаа-серологийн шинжилгээнд өвөрмөц эсрэг биеийн урвалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Анти-С-вирусын эсрэгбие илрэх нь халдвартай гэдгийг илтгэх боловч одоо байгаа халдварын хэмжээг илэрхийлэх үзүүлэлт болж чадахгүй. Аланин аминотрансфераза ферментийн түвшин (ALT) хэмжих нь халдвар илтгэх өөр нэгэн чухал үзүүлэлт боловч цусан дахь вирүсийн хэмжээг тодорхойлдоггүй. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл : Шинжилгээ өгөхийн өмнө тусгай бэлтгэл шаардахгүй. Өөх тос багатай хөнгөн өглөөний цай ууж болно. | HCV-RNA |
Элэг гэмтээгч Дельта вирүс бол РНХ агуулсан Дельта антиген болон В вирүсийн гадаргуугийн антигенд агуулагддаг согогтой вирүс гэж үздэг. Дельта вирүс нь бие даан ганцаараа үржих чадваргүй бөгөөд элэг гэмтээгч В вирүст байж халдварлагдсан элэгний эсүүдэд В вирүсийн дэмжлэгтэйгээр үрждэг. Элэг гэмтээгч Дельта вирүсийн халдвар нь хурц В вирүсийн халдвартай хамт илэрч хурц давхар халдварыг үүсгэх эсвэл архаг В вирүсийн халдвартай хамт супер халдварыг үүсгэдэг. В, Д вирүсийн давхар халдвар /coinfecton/ нь өөрөө аяндаа эдгэрч болох ч зарим тохиолдолд пульминант хэлбэрээр хурц илүү хүндээр тохиолдож болно. Харин супер халдварын үед идэвхитэй хэлбэрийн архаг В вирүсийн халдварын үеийн эмнэлзүйн шинжүүд илэрч, архаг В, Д вирүсийн халдварт шилжих улмаар элэгний хатуурал элэгний дутагдалд хурдан хугацаанд орох талтай. Шинжилгээ хийлгэх заалт: Шинжилгээний өмнөх бэлтгэл: Шинжилгээ өгөхийн өмнө тусгай бэлтгэл шаардахгүй. | HDV-RNA |
C вирусын генотип | HCV GT |
БАКТЕРИОЛОГИЙН ШИНЖИЛГЭЭ | |
Бактериологийн шинжилгээ Бактериологийн шинжилгээ гэдэг нь цус, шээс, арьсан дээрх яр, шарх ба түүнээс ялгарах шингэн ялгадас, хагалгааны шарх, гуурс, залгиурын арчдас ( хоолойн арчдас), нугасны ус гэх мэт биологийн шингэнд ямар эмгэг төрөгч ( өвчин үүсгэж байгаа нян) байна гэдгийг илрүүлэн түүнд тохирох антибиотикийг тодорхойлдог шинжилгээ юм. Шинжилгээг өгөх үед дараах нийтлэг зүйлийг анхаарах хэрэгтэй : Шинжилгээ өгөхөөс өмнө ямар нэгэн антибиотик хэрэглээгүй байх хэрэгтэй. Учир нь антибиотикийн эхний тунг ууснаар тухайн эмгэг төрөгчийн өсөлтөнд нөлөөлж эхэлдэг тул шинжилгээ хуурамч сөрөг гарах магадлалтай. Энэ нь тухайн эмгэг төрөгч биед байгаа хэрнээ байхгүй мэт хариу гарна гэсэн үг. Хэрэв ийм хариу гарвал эмчилгээнд антибиотик авахгүй байх ба энэ нь өвчинг улам хүндрүүлэх талтай юм. Шээсний бактериологи шинжилгээг өгөхөд: Тухайн лабораториос тусгай ариун сав авна. Гадна бэлэг эрхтэнийг бүлээн усаар угаан, өглөө өлөн үеийн хамгийн эхний шээсний дунд хэсгээс 100-200 мл таслан авна. Бага насны хүүхдийг ариун савандаа тосон шээлгэж авна. Аяга болон хөтөвчинд шээсэн шээсийг ариун сав руу юүлэх нь тэрхүү савандахь бусад бичил биетнээр бохирдох болно. Ингэснээр шинжилгээний хариу хуурамч эерэг хариу гарах магадлалтай. Савны гадна талд өөрийн нэр, нас, хүйсээ тодорхой бичин хаяглана. Лабораторит тэр даруй авчирч өгнө. Гэхдээ шээсийг хэт дааруулж, удааж болохгүйг анхаарах хэрэгтэй. Залгиурын арчдасын шинжилгээг өгөхөд: Залгиурын ар ханаас ариун бамбараар арчин сорьц авдаг тул огиж бөөлжихөөс болгоомжлох хэрэгтэй. Юм идэж, уугаагүй, шүдээ угаагаагүй байх хэрэгтэй. Нярай хүүхдийг өлөн байлгах нь хэцүү байдаг тул хөхөө хөхөхийн өмнө болон хөхсөний дараа дор хаяж 2 цагийн дараа шинжилгээг өгнө. Хүүхэд залгиураас шинжилгээ авахад айснаас болоод их хөдөлдөг тул амыг нь сайтар ангайлган хэл дарагч ашиглан авна. Шинжилгээ авч дууссаны дараа юм идэж ууж болно. |
|
Шимэгч хорхойн өндөг илрүүлэх шинжилгээг өгөхөд Гэдсэн дэх шимэгч хорхойн өндгийг илрүүлэх шинжилгээ нь харьцангуй амархан хийгддэг бөгөөд бэлтгэсэн саванд өтгөнөө хийн лабораторид шинжлүүлнэ. Шимэгч хорхойн халдвар авсан байх шинж тэмдгүүд илэрсэн үед шинжилгээг өгнө. Мөн эргэн тойрны хүмүүсээс халдвар илэрсэн тохиолдолд шинжлүүлбэл зохистой. Уг шинжилгээний хариуг үндэслэн, хэрэглэвэл зохих антибиотикийг сонгохын зэрэгцээ дараагийн шатны антибиотикийн сонголтыг хийх боломж олгодог эмчилгээний ач холбогдолтой байдаг. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гардаг тул шинжилгээг өгсөний дараа өргөн хүрээний антибиотикийг хэрэглэж болно. |
|
Үтрээний наацын шинжилгээ /сорьц авах, бэлтгэх, шинжилгээ/ |
|