Клиник хими, микробиологи, молекул биологи гэсэн чиглэлээр 250 гаруй төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай.

Ай Ти Лаборатори нь клиник хими (биохими, иммунологи, гематологи, биеийн шингэний шинжилгээнүүд), микробиологи, молекул биологи гэсэн чиглэлээр 250 гаруй төрлийн шинжилгээг сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, Монгол улсын хэмжээнд дэлхийд тэргүүлэгч Швейцарын Roche, БНХАУ-ын Maccura, Японы Sysmex брендийн бүрэн автоматжуулсан аппаратуудыг ашиглан түргэн шуурхай оношилгоо шинжилгээ хийж гүйцэтгэдэг.