КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФИ

Philips брэндийн Brilliance Компьютерт томографи оношилгооны аппарат нь эдийн 0,75 мм нарийвчлалтай гурван тэнхлэгийн дагуу зүслэг буюу 3D дүрслэлээр хүний биеийн толгойноос хөлийн ул хүртэл 25 секундын дотор шинжилгээг хийх чадвартай.

Хийгдэж буй компьютерт томографийн шинжилгээ:

Хэвлийн хөндийн гэмтэл, гэмтлийн бус гаралтай эмгэгүүд(тодосгогчтой, тодосгогчгүй)

Цээжний хөндий болон голтын эрхтэний гэмтэл, гэмтлийн бус гаралтай эмгэгүүд (тодосгогчтой, тодосгогчгүй)

Хавдрын илрүүлэлт, байрлал хэмжээ, үсэрхийлэл, зэргэлдээх эрхтэнд нэвчсэн байдал, хавдрын хяналт

Багана нурууны гэмтэл болон гэмтлийн бус гаралтай эмгэгүүд (хүзүү, сээр, бүсэлхий)

Хамар дайвар хөндий

Толгойн (тодосгогчтой, тодосгогчгүй), тархины цус харвалт, цус хуралт, гэмтэл, эмгэг голомт илрүүлэх

Дунд чихний нарийвчилсан зураг

Яс үе мөчдийн гэмтэл, гэмтлийн бус гаралтай эмгэгүүд, зэргэлдээх булчин, зөөлөн эд, судасны эмгэг өөрчлөлт

Аарцагийн хөндийн гэмтэл, гэмтлийн бус гаралтай эмгэгүүд

Мэс заслын үр дүнг хянах

СОРОНЗОН ҮЕЛЗҮҮРТ КОМПЬЮТЕР ТОМОГРАФИ /MRI/

Манай эмнэлгийн хувьд Герман улсын SIEMENS компанийн Magnetom Avanto 1.5 тесла хүчин чадалтай, 2013 онд үйлдвэрлэгдсэн аппаратаар оношлогоо хийж байна. Сүүлийн үеийн аппарат учраас илүү олон өвчнийг ялган оношлох программ суулгагдсан байгаа. Жишээ нь: Элэгний хавдрыг эрт үед нь илрүүлдэг өвөрмөц шинжилгээ хийдэг. 

Энэ нь элэгний циррозтой хүний циррозын зангилаанаас үүдэх эрт үеийн хавдрыг ялган илрүүлнэ гэсэн үг. Мөн зүрх, тархи, нуруу, дээд, доод биеийг хэсэгчлэн MRI аппаратаар 24 цагийн турш оношилж, яаралтай хариуг хоёр цагийн дотор гаргаж өгдөг. MRI аппарат нь эхо, рентген шинжилгээгээр харж чадахгүй байгаа анатомийн бүтцийн зааг ялгаа, хэлбэр хэмжээ, тоо ширхгийг илүү нарийн гаргаж ирдэг. Зөөлөн эдийн хавдар, төрөлхийн гажиг, судасны гажгийн ялгаа оношлогоо зэрэгт илүү ач холбогдолтой, чухал мэдээллийг өгч чаддаг.

ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭ

Өндөр мэргэшсэн туршлагатай эмч, сувилагч нар хоол боловсруулах замын эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн үеийн оношилгоо, эмчилгээг сүүлийн үеийн багаж, тоног төхөөрөмж ашиглан үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд найдвартай, сэтгэлд нийцсэн тусламж үйлчилгээг үзүүлэхийн төлөө ажиллаж байна.

Аппаратны загвар: Япон улсад үйлдвэрлэгдсэн FUJIFILM брэндийн LASEREO загварын Дурангийн иж бүрдэл.

Хийгдэж буй шинжилгээ:

• Оношилгооны дуран – Diagnostic endoscopy

• Хоол боловсруулах дээд замын дуран – Upper Gl endoscopy

• Хоол боловсруулах доод замын дуран – Lower Gl endoscopy

• H-pylori тест – Urease-sensitive test

• Ургацаг авах

Ходоодны дуран:

• Улаан хоолойгоор харна.

• Дурангийн диаметрийн хэмжээ – 0,9 мм

• Дурангийн сөрөг нөлөө байхгүй

• Ходоодны шарх сэдрэхгүй

Ямар унтуулгыг хэрэглэдэг вэ?

• Хөнгөн унтуулга хийдэг. /Судасаар тариа хийх/

• Унтуулагатай дуран үргэлжлэх хугацаа 30 минут

• Унтуулагагүй дуран үргэлжлэх хугацаа 2-3 минут

ДАВУУ ТАЛ

• Дурангийн ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээ зориулалтын төхөөрөмжинд тусгай бодисоор стандартын дагуу хийгддэг тул халдвар дамжих аюул байхгүй.

• Залгиурын мэдээ алдуулалт гурван үе шатлалаар найдвартай, эм бэлдмэлээр хийгддэг.

• Дурангийн шинжилгээг ерөнхий мэдээ алдуулалт дор хийлгэх боломжтой.

• Шаардлагатай тохиолдолд нэмэгдэл шинжилгээ, эмчилгээ хийгдэх бүрэн боломжтой.

ХЭТ АВИАН ШИНЖИЛГЭЭ /ЭХО/

Хэвлийн хэт авиан шинжилгээ:

Хэвлийн 5 цул эрхтэнүүд буюу элэг цөс, нойр булчирхай, дэлүү, 2 бөөрний хэлбэр байрлал хэмжээ бүтэц болон бүтцийн голомтот / уйланхайт өөрчлөлт, хавдар болон хавдар төст өөрчлөлт, шохойжилт, чулуу…/ өөрчлөлтүүдийг үнэлэх боломжтой, мөн хэвлийн хөндийд шингэн хурах болон хэвлийн хөндийд байрлалтай томоохон масс бүхий үүсгэвэрт бүтцүүдийг / хавдар болон хавдар төст / оношлох боломжтой шинжилгээний арга юм. ҮҮНД:

  • Элэгний бүтцийн болон голомтот өөрчлөлтүүд

  • Цөсний хүүдийн хурц болон архаг үрэвслүүд, голомтод эмгэгүүд

  • Нойр булчирхайн хурц болон архаг үрэвслүүд

  • Дэлүүний бүтцийн болон голомтот өөрчлөлтүүд

  • 2 бөөрний бүтцийн болон голомтот өөрчлөлтүүд

  • Давсагны бүтцийн болон голомтот өөрчлөлтүүд

  • Хэвлийн хөндийн эмгэг өөрчлөлтүүд

Зүрхний ЭХО, Өндгөвчний ЭХО, Хөхний ЭХО, Түрүү булчирхайн ЭХО.

ДИЖИТАЛ РЕНТГЕН

Рентген оношлогоо нь багажийн шинжилгээний хамгийн энгийн бөгөөд эхний шинжлэгдэхүүн, бусад цахилгаан соронзон цацрагийн шинжилгээнүүдийг бодвол харьцангуй өртөг багатай. Одоо үед рентген шинжилгээг урьдчилан сэргийлэх зорилгоор их ашиглахаас гадна, тодорхой өвчний оношлогоо, ихэнхи өвчний эхний шатны шинжилгээний зорилгоор ашиглаж байна.

Манайх олон жилийн дадлага туршлагатай эмч, техникчийн хамт олон БНСУ-ын Dong-A фирмын сүүлийн үеийн дижитал рентген аппаратаар үйлчлүүлэгчдэдээ түргэн шуурхай үйлчилж байна. Бид дараах нэр төрлийн рентген зургийг чанарын өндөр түвшинд авч оношилж байна.